Ээлжит хичээлийн хетелбер
Ээлжит хичээлийн хөтөлбөр
№ 1
Хамрах хүрээ: 6-р анги
Хугацаа: 40
минут
Хичээлийн сэдэв:
Компьютер бичвэрийг хэрхэн ойлгодог вэ? Бичвэрийг компьютерт оруулах программ
Агуулга:
Өмнө судалсан: Одоо судлах: Цаашид судлах:
* Зарим хэрэглээний * Бичвэр мэдээллийг * Бичвэр мэдээлэлтэй
программыг судалж компьютерт оруулах ажиллах программыг илүү
туршиж үзсэн. программыг судалж, дэлгэрэнгүйгээр судлах.
туршиж үзэх.
Зорилго:
Бичвэр мэдээллийг компьютерт оруулж, дасгал ажиллаж гарын зөв байрлалаар бичиж сурах болно.
Зорилт:
·
Үг, өгүүлбэр, зүйл(параграф), баримт зэргийг компьютерт хэрхэн ойлгодог талаар судлах.
Хичээлийн хэлбэр
|
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
|
Зохион байгуулах хэлбэр
|
Шинэ мэдлэг олгох
Бататгах
Дүгнэх
|
Сурагчдыг бие даан ажиллуулах
|
Сургалтын арга : Сургалтын хэрэглэгдэхүүн
:
ü Шинэ мэдлэг бүтээх - 6-р ангийн сурах бичиг
ü Харилцан ярилцах - Ээлжит хичээлийн хөтөлбөр
ü Дасгал даалгаварын арга - Үзүүлэн /Powerpoint-
дээр бэлдсэн/
- Мэдээлэл зүйн кабинет
- ТӨМ
Хичээлийн төлөвлөлт :
Үе шат
|
Хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Анхаарах зүйлс
|
Анги төлөвлөлт
|
1 мин
|
Багш хичээл эхлэхээс 5 минутын өмнө хичээл орох ангидаа ирж хичээл заахдаа бэлдэнэ. Тухайн лабораторын компьютерт байгаа MS
Word программ ажиллаж байгааг шалгана.
|
Хичээлдээ хоцрохгүй ирж хичээлийн бэлтгэлээ хангасан байна.
|
|
Сэдэлжүүлэлт
|
5 мин
|
-Багш сурагчидад монгол ардын хүүхдийн дуу “Хожгор Тожгор 2”-г сонсгоно. Сурагчидад “өнөөдрийн хичээлээр энэ дууны үгийг бичвэр боловсруулдаг программд оруулах болно” гэж хэлж хичээлийн сэдвийг сурагчидад танилцуулна.
|
- Багшийн үзүүлсэн видеог сурагчид сонсож ямар утгатай дуу болохыг тайлбарлан хэлнэ.
- Хичээлийн сэдвийг дэвтэртээ тэмдэглэж авна.
|
Хичээлийн сэдвийг тэмдэглэхгүй байгаа сурагчидад багш шаардлага тавина.
|
Шинэ мэдлэг олгох
|
15
мин
|
-Шинэ мэдлэгийг эзэмшүүлэхдээ сурагчидтайгаа хамтран ярилцаж асуулт хариултын аргыг ашиглана.
-Багш бэлдсэн үзүүлэнгээ ашиглан шинэ мэдлэгийг сурагчидад тайлбарлаж тодорхойлолтуудыг дэвтэрт нь тэмдэглүүлнэ.
-Анхаарах зүйлүүдийг тайлбарлаж тэмдэглүүлнэ.
-MS Word программын зарим чухал командуудыг багш тайлбарлаж өгнө.
|
-Багштай хамтран ярилцаж багшийн асуусан асуултанд өөрийн үгээр хариулна.
-Багшийн заасан хичээлийг анхааралтай сонсож тодорхойлолт ба анхаарах зүйлсүүдийг дэвтэртээ тэмдэглэж авна.
|
Ангийн сурагчидыг хичээлдээ оролцож байгаад хяналт тавьж хичээлээс хоцорч байгаа эсэхийг ажиглах
|
Бататгах
|
15
мин
|
-Сурагчидыг дагуулан MS
Word программыг ажиллуулна. MS Word программ дээр ТӨМ1.1-н дасгалыг багштай хамтарч ажиллана. Сурагчид дасгалыг чадаж байгаа эсэхийг багш шалгана. Чадахгүй байгаа сурагчидад багш туслаж тайлбарлаж өгнө. Чадаж байгаа сурагчидад багш нэмэлт даалгавар өгнө.
|
Багшийг даган MS Word программыг нээнэ. Багштай хамтран MS
Word программ дээр ТӨМ1.1-н дасгалыг ажиллана. Чадахгүй байгаа зүйлээ багшаас асууж зөвлөмж авна.
|
Багш чадахгүй байгаа сурагчдыг анзаарч тайлбарлаж өгөх
|
Үнэлгээ
|
5 мин
|
-Сурагчидад ТӨМ 1.2-г тарааж сурагчидаар хийлгэнэ.
-Чадаж байгаа сурагчидыг бүгдийг нь үнэлж дэвтэрт нь үнэлгээ тавина.
|
Сурагчид багшийн тарааж өгсөн ТӨМ 1.2-г хийж багшаас үнэлгээ авна.
|
Сурагч бүр өөрийгөө үнэлүүлэх
|
Дүгнэлт
|
2 мин
|
Багш сурагч бүрт 3 янзын smile-г тарааж сурагчид хичээлйиг
Ойлгосон бол-шар,
Дутуу ойлгосон бол-ногоон,
Ойлгоогүй бол-цэнхэр smile-г өргөнө.
|
Сурагчид тарааж өгсөн smile-г өргөж хичээлийг дүгнэнэ.
|
Бүх сурагчид өргөнө.
|
Гэрийн даалгавар
|
1 мин
|
Бичгийн цаасан дээр гарын товчлуурыг зурж ирэх
|
Сурагчид гэрийн даалгаварыг тэмдэглэн авна.
|
|
Хөтөлбөр боловсруулсан: Оюутан багш........................................./ Т.Хулангоо /
0 comments:
Post a Comment